Валютын бодлогын талаар хэлэлцлээ

img

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголбанк, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос хамтран Ерөнхийлөгчийн дэргэдэх “Төлбөрийн тэнцэл, валютын бодлогын дэд зөвлөл”-ийн ээлжит хуралдаан, нээлттэй хэлэлцүүлгийг МУИС-ийн лекцийн дугуй танхимд зохион байгууллаа. Энэ өдрийн хэлэлцүүлгийг УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Даваасамбуу хөтлөн явуулсан юм. Монголбанк, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос нийт 3 илтгэл хэлэлцүүлсэн ба Монголбанкнаас ханшийн бодлогын талаар баримталж буй үндсэн зарчим, түүний хэрэгжилт, валютын дотоодын захын тогтвортой байдалд нөлөөлж буй хүчин зүйлс, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чангаралтын бодит эдийн засаг болон импортын өсөлтөд нөлөөлөх байдалд хийсэн дүн шинжилгээ, гадаад секторын статистик, төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл ба хандлага зэрэг өргөн хүрээтэй асуудлаар тавьсан сонирхолтой илтгэлүүдийн дараа олон нийтийн санал бодлыг сонсох нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг хуралдаан нь гадаад секторын өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар олон нийтэд бодитой мэдээлэл өгөх, валютын бодлогын үндсэн зарчим, хэрэгжилтийг тайлбарлан таниулах, хөрөнгийн урсгалын эдийн засагт нөлөөлөх сувгууд, болзошгүй нөлөөллийг үнэлэхэд чиглэжээ. Өнөөдөр Монголбанкны ахлах эдийн засагч Ц.Мөнхбаяр “Монгол Улсын төлбөрийн тэнцлийн 2010 оны гүйцэтгэл, 2011 оны хүлээгдэж буй үр дүн, дунд хугацааны хандлага” , Монголбанкны ВЭЗГ-ын ТТССХ-ийн захирал С.Болд “Валютын захын өнөөгийн байдал, ханшны бодлогын зарим асуудал” Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Т.Дэлгэрнаран нар “Төгрөгийн ханшны чангаралт эдийн засгийн бодит салбаруудад нөлөөлөх нөлөөлөл” сэдвийн хүрээнд  илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МУУСАЙН ХОГНУУД УЛСЫГ ӨРӨНД ОРУУЛЧИХААД ХУРАЛ ЭНЭЭ ТЭРЭЭГЭЭ БОЛИМООРДӨӨ
2011-10-14