
Нийслэлийн аудитын газраас нийслэл, дүүргийн төсвийн байгууллагуудын санхүүгийн тайланд баталгаажуулах аудит хийж байна.
Төрийн аудитын тухай хуулийн 15.2, Төсвийн тухай хуулийн 8.9.1 дэх заалтын дагуу хийгдэж байгаа уг шалгалтыг энэ сарын 6-ны өдрийн байдлаар Нийслэлийн төсвөөс санхүүждэг Нийслэлийн Байгаль хамгаалах газар, Мэдээлэл технологийн газар, Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв, Хүүхэд сургалт үйлдвэрлэлийн тусгай төв, Архивын газар, Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын газар, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар зэрэг байгуулалагад хийгээд байна.
Дээрх байгууллагуудын 2011 оны жилийн санхүүгийн тайланд аудит хийж, аудитын тайлан, дүгнэлт, гэрчилгээний хамт Нийслэлийн аудитын газраас хүргүүлээд байгаа ажээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ