Шууд хэрэглэх цусан бүтээгдэхүүний жагсаалтыг гаргалаа

img

Хүн амын аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан сонгон шалгаруулалтгүй, шууд худалдан авах эм, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад орсон эм, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн үйлдвэр, ханган нийлүүлэгчтэй шууд гэрээ байгуулан нийлүүлэх эрх олгохыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт даалгажээ. Энэ дагуу нийт 15 нэрийн эм, товлолын вакцин, 13 нэрийн цус, цусан бүтээгдэхүүн, нэг  нэрийн эмнэлгийн хэрэгслийг шууд худалдан авахаар болж байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ