Анхны хувийн Фалкон-9 пуужинг сансарт хөөргөжээ

img

Анхны хувийн эзэмшлийн Фалкон-9 пуужинг СПЭЙС- ИКС сансрын станцаас тойрог замд илгээжээ. Туршилт амжилттай болвол цаашдаа Фалкон-9 сансрын хөлгөөр ачаа тээшийг  Олон Улсын Сансрын станц руу зөөж болох юм гэж  НАСА тооцоолж байна.

Пуужин хөөргөнө гэдэг Бойнг 727 онгоц жолоодож байгаатай огт адилгүй, хэцүү зүйл. Анхны хувийн эзэмшлийн Фалкон-9 пуужинг СПЭЙС- ИКС сансрын станцаас тойрог замд илгээжээ. Сансрын хөлөг тойрог замд орон дэлхийг 2 удаа тойроод Мексикийн ойролцоо Номхон далайд амжилттай газарджээ. Туршилт амжилттай болвол цаашдаа Фалкон-9 пуужингаар хувийн арилжааны компаниуд сансрын ачаа тээшийг НАСА-гийн хяналтан дор Олон Улсын Сансрын станц руу зөөж болох юм гэж  Америкийн Сансар Судлалын НАСА төв  тооцоолж байна. Учир нь дараа жилээс эхлэн тойрог замд байрлах Олон Улсын Сансрын станц руу хангамж зөөдөг сансрын хөлгүүдийн ашиглалтын хугацаа нь дуусч эхэлнэ. НАСА-гийн хяналтан дор явагдаж байгаа сансрын Фалкон-9 пуужингийн туршилтууд  амжилттай болбол яваандаа сансрын нисэгчдийн багийг илгээх юм байна. Үүний дараа дахин 2 сансрын пуужин туршихаар зэхэж байгаа бөгөөд  Олон Улсын Сансрын станц дээр буулгах юм байна. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар шинэ төрлийн сансрын хөлгөөр МАРС болон саран дээр бууж болохыг үгүйсгэхгүй байна.

Н. ЭРДЭНЭБУЛГА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ