"Minetech- 2012” олон улсын үзэсгэлэн болно

img

Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас "Minetech- 2012" уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн олон улсын үзэсгэлэнг энэ сарын 28-30-ны өдрүүдэд "Мишээл экспо" төвд зохион байгуулах гэж байна. Тав дахь удаагаа болж буй уг үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн салбарт ажиллагсдад зориулсан хөдөлмөрийн багаж, хэрэгслийн өргөтгөсөн үзэсгэлэн, худалдаа болох юм. Түүнчлэн уул уурхайн аюулгүй ажиллагаанд багаж хэрэгслийн үүрэг ямар чухал болохыг харуулсан хэлэлцүүлэг, лекц зохион байгуулах аж. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ