
Монгол Улсын баатар, Батлан хамгаалах яамны сайд асан, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, Улсын баатар, Батлан хамгаалах яамны I орлогч сайд асан, хурандаа генерал Б.Цог нарын мэндлэсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.
Улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд оруулсан тэдний хувь нэмрийг үнэлж ойг нь орон даяар тэмдэглэх нь зүйтэй гэж Батлан хамгаалахын сайдын Зөвлөлийн гишүүд үзжээ.
Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ