Сэрэмжлүүлэг!

img

Сүүлийн үед  “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” /НӨАТ/ хуулийн  хэрэгжилтийг шалгах явцад НӨАТ-ын падаантай холбоотой дараах хууль зөрчсөн үйлдлүүд  илэрч буйг Татвар төлөгч нарт сэрэмжлүүлэг болгон мэдээлж байна. Үүнд: 1.    НӨАТ-ын хасалт, буцаан олголт хийх хуулийн заалтад хамааралгүй ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг бизнесийн үйл ажиллагааны зардлаар тооцож, төсөвт төлөх НӨАТ-ыг багасгах; 2.    Импортын барааны НӨАТ ногдуулах үнэлгээг бууруулахын тулд хуурамч гэрээ үйлдэж гаалийн мэдүүлэг бүрдүүлэх замаар төлөх татвараа бууруулах; 3.    Бусдаас НӨАТ төлж бараа ажил үйлчилгээ худалдан авсанаар ня-бо бүртгэлийн худал бичилт хийж, НӨАТ-ын падаан бичиж, их хэмжээний хасалт хийх; 4.    НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа ажил үйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан бичих; 5.    НӨАТ-аас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулан авсан худалдан авалтанд төлсөн НӨАТ-аа төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцох; 6.    Татварын албанд бүртгэлгүй, бүртгэлтэй боловч тухайн борлуулагчийн бүртгэлтэй бус НӨАТ-ын падааныг өөр хоорондоо наймаацах замаар хуурамч анхан шатны баримт бүрдүүлэх; 7.    Дулаан, цахилгаанд төлсөн НӨАТ-ын падаанаар түрээслэгч, түрээслүүлэгч давхар хасалт хийх; 8.    НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээд 1 жил ба түүнээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайлан гаргаж НӨАТ төлөгчөөс хасагдах болзол хангасан байхад уг хуулийн этгээдийг худалдан авч НӨАТ төлөгч бус этгээдийн Хайгуулын ажлын худалдан авалтанд төлсөн НӨАТ-аа шилжүүлэн бүртгэж хасалт, буцаан авалт хийхээр худал тайлагнадаг зэрэг татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн ноцтой зөрчлүүд илэрч байна, Эдгээр үйлдэлд  Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээс гадна уг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдхүүнтэй болох нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд  Монгол Улсын  “Эрүүгийн хууль”-ийн тусгай ангид заасан доорхи зүйл ангиар ял оногдуулдаг болохыг ТАТВАР ТӨЛӨГЧ НАРТ АНХААРУУЛАН СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

áè áýýñ:
õóâèéí êîìïàíèé íÿ-áî íàð 3-4 òàéëàí ãàðãàäàã. òýä ͪÀÒ-àà íóóõ ãýæ. áàéãóóëëàãûí æèíõýíý ºðòºº ãàðãàñàí òàéëàíã òàòâàðò ºãñºí òàéëàíòàé íü õàðüöóóëáàë ºäºð øºíèéí ÿëãààòàé òàéëàí ãàðñàí áàéäàã þì áèëýý.
2012-03-15
tsatsaa:
íºàò-ûí õóâèéã íýìýõ õýðýãòýé ø äýý
2012-03-15
GEREL SAIDAAS SEREMJILUULEEREI HUMUUSEE http://www.youtube.com/watch?v=BpJQGmMNGfc
2012-03-10
mongol:
uchiriig ni sain olohguil baigaa yum daa
2012-03-09
би:
НӨАТ төлөлт гэж жинхэнэ холион бантан Дундаас нь бүгдээрээ л завших гэж хошуурцгааж байна доо. Нэр нь хүртэл ойлгомж муутай хаанаас оруулж ирсийм болдоо. Монгол улсын эдийн засгийн хөгжилд жинхэнээсээ чөдөр бологч татвар шүү дээ. Авилгийн өлгий эх үүсвэр нь ч гэж болно.
2012-03-09
BGN:
ene metchilen tatvariin asuudlaar jijig dund bizness erhlegchidiig daramtalj baina gehed bolno. ene tulj baigaa tatvar todorhoi 1 biyt zuil bolj baival hun buhen tatvar tuluh sonirholtoi bainashuudee. MTA buruu baihguich ene asuudald Mongoliin tur shuud hamaaraltai
2012-03-09