
Афганистан дахь “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Цэргийн хамгаалалтын ротын VI ээлж, Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн XIV ээлж, Нисдэг тэрэгний техник, засвар үйлчилгээний сургалтын багийн IV ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнийг үдэн гаргах, жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өглөө Офицеруудын ордонд боллоо.
Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хошууч генерал Я.Чойжамц, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүний ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багт Зэвсэгт хүчний 25 анги, байгууллагын 130 гаруй цэргийн алба хаагч ажиллагааны өмнөх бэлтгэлийг хангасан бөгөөд удахгүй Афганистан улсыг зорих юм.

Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ