
Иргэний үнэмлэх хэвлэх ажлыг "Бодь интернэшнл" компани тендергүйгээр авчээ. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мэдэгдлээ.
Тэрбээр цахим үнэмлэх хэвлэх ажлын явц удааширсан тухай бүхий л мэдээллийг он сартай нь дурдав. Шадар сайдаас ажлаа хүлээж авсны дараа хоёрдугаар сард үнэмлэх хэвлэх бэлдцийг олохоор Финлянд руу албаныхныг явуулсан тухайгаа ч хэллээ.
Иргэний бүтгэлийн газар тендергүйгээр Бодь интернэшн компанид иргэний үнэмлэх машиныг оруулж ирэх эрхийг өгсөн байна гэдгийг тэрбээр тун ч ууртай хэлж харагдсан. Хурлын үеэр Хууль зүйн сайд ийм мэдэгдэл хийж байгаа бол хуулийн дагуу үүнийг шалгуулах болно хэмээн Л.Болд гишүүн эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Хариуд нь Ц.Нямдорж сайд "Тодруулж хэлбэл чиний хувийн компани ийм ажил хйисэн. Надад асуулт тавьсны дагуу би хариулсан үүнд бухимдаад байх шаардлагагүй. Хувь эзэмшиж байгаа бол ТУЗ-ийн хурлаа хий" хэмээн хариуллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ