“Анчдын нийгэмлэг”-ийн V зөвлөгөөн боллоо

img

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал,  Анчдын нийгэмлэг  хамтран Өмнөговь аймгийн “Анчдын нийгэмлэг”-ийн V  зөвлөгөөнийг өнгөрсөн долоо хоногт Даланзадгад суманд зохион байгуулжээ. Зөвлөгөөнд сум бүрээс гурван анчин,  нийт 52 хүн хамрагдсан байна.   Зөвлөгөөнөөр Өмнөговь аймгийн ан амьтны нутагшлын байдал, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ан амьтад, тэднийг хамгаалах талаар хийж байгаа ажлууд,  мал сүрэг, ан амьтны өсөлтөд чонын хөнөөлийг бууруулах арга зам зэрэг сэдвээр холбогдох хүмүүс сонирхолтой илтгэлүүд тавьж, мэдээлэл өгчээ.   2000 оноос хойш зогссон байсан Анчдын нийгэмлэгийн ажлыг сэргээн ажиллуулахаар шийдвэрлэж, шинэ бүтцээр удирдах зөвлөлийг сонгон томилсон байна. Мөн энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан зарим анчинг ИТХ, Засаг дарга, Анчдын нийгэмлэгийн нэрэмжит шагналаар шагнажээ.   Цаашид Өмнөговь аймгийн ан амьтныг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх, манай нутагт ховордоод байгаа хуланг нутагшуулах,  булаг шандыг сэргээх, шинээр нөхөрлөлүүд бий болгох, биотехникийн арга хэмжээ авч ажиллахаар болжээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ