
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд өчигдөр уулжит бус чуулганаар баталсан. Хэлэлцүүлгийн шатанд өргөн хэрэглээний 10 нэр төрлийн барааны үнэ цаашид нэмэгдэхгүй гэх баталгаа байхгүй байгаа.
Иймд үнийг тэнцвэртэй байлгах асуудлаар Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг гишүүд хэлж байсан.
1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг арилгахгүй бол эдгээр ахмадууд ядууралд хамгийн ихээр орж байна.
Тодруулж хэлбэл, 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон ахмадууд нь 1995 оноос хойш тэтгэвэртээ гарсан буурлуудынхаас хамаагүй бага тэтгэвэр авдаг. Ажилласан жил, хийсэн ажил нь адил боловч 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон гэдэг үзүүлэлтээс болж бага тэтгэвэр авч байгаа тэдний хувьд энэхүү зөрүүг арилгаж өгөх хүсэлтийг шийдвэр гаргах түвшинд удаа дараа тавьсан.
Ээлжит бус чуулганаар тэтгэврийн зөрүүг шийдсэнээр өнөөдрийн байдлаар 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 87 мянган хүний амьдралыг ядуурлаас гарах тусална гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. харин энэхүү хуулийн төсөл 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ