"1000 ажлын байр" нээлттэй өдөрлөг үргэлжилж байна

img

“Нью Прогресс Групп”-ээс "1000 ажлын байр" нээлттэй өдөрлөг зарлаад байгаа билээ.   Өчигдөр эхэлсэн уг өдөрлөг өнөөдөр үргэлжилж байна. Монгол-Японы төвд болж байгаа энэ өдөрлөгт “Нью Прогресс Групп”-ын салбар компани “Алтайн Зам”, “Ховдын Өргөө”, “Алтай Трест”, “Эс Би Холдинг”, “Нью Прогресс”, “Мост Интернэйшнл”, “Вэстэрн Холд”, “Батарей Доктор” зэрэг компаниуд шинээр бий болгож байгаа ажлын байруудаа нээлттэй зарлаж байгаа юм.   Мөн энэхүү өдөрлөгт Мянганы Сорилтын Сангийн мэргэжлийн боловсрол сургалтын төсөл, Хөдөлмөрийн Төв Бирж, Дүүргүүдийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний хэлтсүүд, нийслэл болон орон нутгийн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төв, ШУТИС зэрэг байгууллагууд дэмжигч байгууллагаар оролцож байгаа аж.   “1000 ажлын байр” өдөрлөг энэ сарын 16-нд Ховд, 17-нд Дархан-Уул, 18-нд Орхон аймагт тус тус зохион байгуулагдах юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

e n g l i s h - s o u r c e s . b l o g s p o t . c o m - АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ .
2012-03-10