Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид хүүхдүүдийг баярлуулав

img

Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Төвийн хүүхдүүд Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.   Баярын үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Төмөрчулуун, НИТХ-ын төлөөлөгч, Бизнес хөгжлийн төвийн захирал М.Ганбаатар, НИТХ-ын төлөөлөгч, Мянганы сорилтын сангийн ерөнхий зөвлөх Х.Оюунцэцэг  хүрэлцэн ирж баярын мэндчилгээ дэвшүүлэн төвийн хөл бөмбөгийн багийн хүүхдүүдэд хувцас, бөмбөг бэлэглэжээ.   Мөн багш нарт Хотын орлогч дарга Ц.Цогзолмаагийн илгээсэн гарын бэлгийг гардуулан өгсөн байна. Тус төвийн эрэгтэй багш нар болон хөвгүүд охидууддаа баярын концерт тоглон мэндчилгээ дэвшүүлж загварын шоу үзүүлэн сюрприз барьжээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ