“Марш шоу-2012” тоглолт болно

img

Манай улс “Монгол цэргийн өдөр”-ийг энэ жил хоёр дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Энэ жилийн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 91 жилийн ойн баярын хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж байгаа талаараа БХЯ-ны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.     Гуравдугаар сарын 9-11-нд манай улсад суугаа гадаадын Элчин сайдын яамдын ажилтнууд болон хүчний гэгддэг байгууллагуудын удирдлагын дунд уламжлалт нөхөрсөг уулзалт, цогцолбор тэмцээн болно.   Гуравдугаар сарын 12-нд “Цэргийн андууд минь одонгоо зүүцгээ” талархлын шоу тоглолттой. Уг тоглолыг цэргийн ахмадууд олонтой Баянзүрх дүүргээс зохион байгуулах бөгөөд Үндэсний циркт болох энэ арга хэмжээнд 2500 ахмад дайчин оролцоно.   Гуравдугаар сарын 13-нд “Орчин үеийн дайны онцлог, сургамж, шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, ман хүчний байгууллагуудын үлээвэр хөгжмийн удирдаачдын анхдугаар уралдаан болно.   Гуравдугаар сарын 15-нд Батлан хамгаалах салбарын тэргүүний бүрэлдэхүүнд шагнал гардуулах ёслолыг зохион байгуулна.   Гуравдугаар сарын 16-нд Эзэн Чингис хаан, их жанжин Д.Сүхбаатар, Залуу жанжин Ж.Лхагвасүрэн, гарамгай баатар Л.Дандар нарын хөшөөнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлага цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх, баярын хурал, ЦДБЭЧ-ын хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах,  Монгол цэргийн музейд гадаадын армиудын цэргийн дүрэмт хувцасны үзэсгэлэнг дэлгэх,   Гуравдугаар сарын 18-нд “Марш шоу-2012” тоглолт болж, үндэсний бөхийн барилдаан болох нь.  Шоу тоглолт “Монгол Бөхийн өргөө”-нд болох бөгөөд ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Зэвсэгт хүчний Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын болон бусад хүчний байгууллагын үлээвэр хөгжимчид оролцох юм байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ovoo do.olon niitiin arga hemjee zohioj bgan mu.dan gants arhidalt bish
2012-03-12
tiimee canbaatard tsergiin bayriin mehd hurgei
2012-03-10
ari:
bayangol duurgiin tsergiin heltesiin darga ganbaatar d tsergiin bayriin mehd hurgei mon hurahdaa tsoloo avahig kursiin hamt olnoos husen erooe.mongol uls mandan badrah boltugai ura ura ura
2012-03-10
tiimee canbaatard tsergiin bayriin mehd hurgei
ariunbold:
ura ura mohgol tsergiin aldar badartugai
2012-03-10