
“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржид гурван тэрбум ам.долларын IPO гаргах хэлэлцээг ирэх есдүгээр сар хүртэл хойшлуулсан талаар Bloomberg мэдээлжээ.
Монгол Улсын Засгийн газар манай улсын эдийн засгийн гол хөшүүргүүдийн нэг болсон Тавантолгойн ордын IPO-ыг ирэх зургадугаар сараас өмнө олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар зэхэж байсан билээ.
Үүний шалтгааныг эх сурвалжууд Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийг Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгүүлэхэд аюулгүй байдлын тухай шинэ хууль батлах асуудлаар УИХ санал хураалт явуулах төлөвтэй байгаатай холбон тайлбарлаж байв.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ