IX Богдыг үдэх ёслол боллоо

img

Луу жилийн тэргүүн сарын шинийн найманд IX Богд Жавзандамба таалал төгссөн билээ. IX Богдыг өнөөдөр хүндэтгэн үдэх ёслол Гандан тэгчилэн хийдэд боллоо. Энэ ёслол гашуудын байдалтай бус, хүндэлтгэлийн байдалтайгаар үргэлжилж байна. Дээрх ёслолын талаар хуваргууд “Монголчууд бид Жавзандамба хутагтын есөн дүрийг угтан авч, есөн дүрийг үдэж байна. Түүний үгүйд буддын шашин болон манай сүсэгтнүүдийн хувьд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй” гэж байсан юм. Энгийн хүнийг таалал төгсөхөд гашуудан оршуулдаг бол хутагт, хувилгаад хойд төрлөөрөө эргэн ирдэг учир гашуудах хэрэггүй гэж Буддын шашинд үздэг тухай тэд тайлбарлаж байлаа. Өнөөдөр 10.00 цагт эхэлсэн уг ёслол 13.00 цаг хүртэл үргэлжилсэн юм. Энэ хүртэл сүсэгтэн олон IX Богд Жавзандамбад хүндэтгэл үзүүллээ. Монголын бурхан шашны тэргүүнээр заларсан есдүгээр Богд 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо төрсөн бөгөөд дөрвөн настайд нь Халх Монголын наймдугаар богд Жавзундамбын хойд дүрээр тодруулсан байна. 29 нас хүртлээ номын өргөөнд шавилан сууж байгаад Энэтхэг улс руу дүрвэжээ. Харин 2010 онд Монгол улсад заларч ирээд 2011 онд монголын бурхан шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн юм. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zobaa:
zob
2013-03-21
Shariin shashind het munhraad haa hamaagui tuvdiig 9 bogd ch geh shig
2012-03-13
um maani badmi xum bogd gegeenten mongoldoo torox boltugai
2012-03-12
oogii:
богд гэгээн маань монголдоо эргэн төрөх болтугай.ум мааний бад ми хум.
2012-03-12
Miig:
Bogd gegeenten mini Mongoldoo ergen turuh boltugai. Ym maa nii bad mi hum
2012-03-12
yer n bol bi shashin shutdeggui ch gelee bogd khaan maani mglin tusgar togtnolig zarlasani ur dund bid inged setgegdel uldeh bolomjig olgoson uunig uguisgej bolohgui daragin toroldoo iluu ihig himer bn gsn bsan ter bielelee oloh boltugai gehde manai shashini humus une tolbor togtooj hund buyan hine gej bhgui shu
2012-03-11
₮₮₮:
Богд гэгээн халх монголдоо эгэн төрөх болтугай ум сайн амгалан болтугай
2012-03-11
haana orshuulsan ym be?
2012-03-11
Үнэн:
МЦХХК ажилчдынхаа цалинг нэмээч ээ!!! Нас нь болсон ажилчидаа тэтгэвэрт нь суулгаач ээ!!! Өнөөдөр цахилгаан холбооны инженер хүн 250 мянган төгрөгний цалин аваад явж байна.Танай компанид байгууллагын үнэт зүйл гэж байдаггүй,ажилтанаа анхаарч үздэггүй,хувийн амбийц хөөсөн,ажлын байрны бэлгийн дарамт чин хэрээс хэтэрлээ.Баримтууд байна…
2012-03-11
zobaa:
zob
DORJ:
UM MAANII BAD MI HUM UM MAANII BAD MI HUM UM MAANII BAD MI HUM UM MAANII BAD MI HUM UM MAANII BAD MI HUM UM MAANII BAD MI HUM UM MAANII BAD MI HUM
2012-03-11