
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт дөрвөн удаагийн арилжаа явуулж, 63 ХК-ийн 1.7 сая ширхэг хувьцааг 514.1 сая төгрөгөөр арилжсан байна.
Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Монасар /32.2%/, Цагаан толгой /32.2%/, Эрээн цав /31.4%/, ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Гутал /21.6%/, Баялаг налайх /15.0%/, Зоос гоѐл /14.8%/ зэрэг ХК-иудын үнэт цаас оржээ.
Харин тоо ширхгээр хамгийн олон арилжигдсан үнэт цаасанд Ремикон /1.4 сая ширхэг/, Гермес центр /80.8 мянган ширхэг/, Женко тур бюро /73.1 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр Ремикон /275.8 сая төгрөг/, АПУ /68.2 сая төгрөг/, Талх чихэр /36.7 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан. Зах зээлийн нийт үнэлгээ 4.8 тэрбум төгрөгөөр буюу 0.2 хувиар өсч, 2 их наяд 110.5 тэрбум төгрөг болжээ.
Энэ долоо хоногт нийт 63 үнэт цаас арилжигдсанаас 27 үнэт цаасны ханш өсч, 18 үнэт цаасны ханш буурч, 18 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ