
Жилийн өмнө Япон оронд болсон газар хөдөлтийн улмаас Фукушимагийн атомын цахилгаан станцад осол гарсан билээ.
Уг ослын тухай эргэн сануулах, Монгол улс цөмийн болон ураны аюулгүй бус нутаг гэдгийг олон нийтэд сурталчилахаар өчигдөр фэйсбүүкийн “Анти Нуклеар Мүвмент” бүлгийн цөмийн аюулыг эсэргүүцэгч залуус Монголд анх удаа багт жагсаал зохион байгууллаа.

Монгол хүүхэд бүрт цацрагийн аюулгүй, хорт хавдаргүй орчин бэлэглэе! уриатай уг жагсаалд 150 гаруй залуус оролцож, эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр энгийн тайван жагсав.
Тэд “Дотоодын уран нэрээр цөмийн хаягдал булшлах гэж байна”, "Цөмийн хог хаягдал бидэнд хэрэггүй” зэрэг үгтэй лоозон барьж, Сүхбаатарын талбайг хэдэнтээ тойрсон юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ