“Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр боллоо
Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Биеийн тамир спортын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, Хар нуур, Ховд голын сав газрын зөвлөл хамтран гурав дахь жилдээ мөсний баярыг зохион явууллаа.
Хар-Ус нуурын Шувуун цамхагт зохиогдсон уг арга хэмжээнд Жаргалант, Манхан, Буянт, Чандмань сумдын 1000 орчим иргэн оролцсон аж. Энэ үеэр нутгийн иргэд болон албан байгууллагуудын дунд мотоциклийн уран жолоодлого, уурга шүүрэлт, мөсөн дээрх олс таталт, сумо бөх, тэшүүр, 800м, 1000м-ийн гүйлтийн тэмцээнүүд зохиогджээ.
Мөн монгол ёс, зан заншлаа дээдлэх, үндэсний хувцсаа сурталчлах зорилгоор “Монгол хувцсаараа гоёцгооё” уралдаан зарлаж, ангийн арьс, үс ороогүй, малын гаралтай түүхий эдээ ашиглан урласан монгол дээл, гутал, малгайтай эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхдийг шалгаруулж урамшуулсан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ