Аялал жуулчлалын үзэсгэлэн Берлин хотноо зохиогдлоо

img

Дэлхийн аялал жуучлалын томоохон үзэсгэлэн болох “Berlin ITB-2012” энэ өдрүүдэд Берлин хотноо зохиогдлоо. Энэ удаагийн үзэсгэлэнд монголын төлөөлөгчдийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар тэргүүлэн оролцов. Үзэсгэлэнд Монгол Улсаас МИАТ, Изинес, Монголиан айрланз, мөн  тур оператор болох Ар Монгол,  Жуулчин, Натур тур, Мат, Монголиан адвенчэр турс, Цолмон травел, Селена травел компани оролцлоо. Сайд Д.Цогтбаатар үзэсгэлэнгийн хүрээнд Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Д.Нийбел, Холбооны Эдийн засаг, технологийн яамны Парламентын төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Холбооны Засгийн газрын Жижиг, дунд үйлдвэр, Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Бүрэн эрхт төлөөлөгч Э.Бургбахер, Мессе-Берлин ХХК-нийн Ерөнхийлөгч Р.Хоош нартай уулзалт хийж, хоёр орны хоорондын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов. Монголын аялал жуучлалын холбоо хариуцан ажиллаж буй бөгөөд үзэсгэлэнгийн хүрээнд Берлин хотын "Кудамм" хэмээх худалдааны гудамжинд байрлах Европ Төвд "Дээлтэй Монгол" арга хэмжээг энэ сарын 8-ны өдөр зохион байгуулжээ. Арга хэмжээний нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар оролцож үг хэлэв. Энэ үеэр ардын урлагийн "Түмэн Эх" чуулгын цөөхүүл хөгжимчдийн тоглолт, Торго салоны загварын үзүүлбэр зэргийг үзүүлж, Монгол Улсыг сурталчилав.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ