Өнөөдөр болох зарим үйл явдал

img

-Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 11.00 цагаас Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2012 оны хоёрдугаар сарын статистик мэдээллийг танилцуулна. -ЗГ-аас дотоодын зах зээлийг хамгаалах, махны хангамжийг тогтворжуулах зорилгоор махны экспортыг 2012 оны 7 дугаар сарын 1-н хүртэл түр хязгаарлажээ. -Энхтайваны ордны (хуучнаар) барилга, газрыг хууль бусаар зарж, хувьдаа завшиж байгаа талаар Монголын энхтайван, найрамдлын холбооны гишүүн байгууллагууд хамтарч 11.00 цагаас MN төвд мэдээлэл хийнэ. -Монгол цэргийн баярыг угтаж Батлан хамгаалах яам, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран ”Цэргийн андуудаа одонгоо зүүцгээе” чуулга уулзалт ”Аса” циркт 18.00 цагт болно. -Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ”Эрүүл хүүхэд” аяны үеэр ажиллах хүүхдийн эмч нарын сургагч багш бэлтгэх анхан шатны сургалт 09.00 цагаас эхэлнэ. -Шатахууны үнэ буурсан талаар МҮЭХ-ноос өнөөдөр 12.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ