Цэргийн дүйцүүлэх алба 3.400.750 төгрөг болжээ

img

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  VIII дахь хэсэгт заасны дагуу цэргийн жинхэнэ алба хаагаагүй 27 нас хүрсэн эрэгтэйчүүд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах боломжтой болсон юм.   Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн албан хаагчийн хангамж, үйлчилгээний тухайн жилийн дундаж зардлаар тооцож Засгийн газар  жил бүр тогтоодог. Энэ онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах хүсэлтэй иргэний төлөх төлбөрийн хэмжээг 3.400.750 төгрөг байхаар тогтоожээ.   Түүнчлэн цэргийн дүйцүүлэх алба хаахзалуусын тооны дээд хязгаарыг тогтоож, экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх, байгалийн гамшиг, ослын хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт зэрэг ажилд оролцуулахаар боллоо. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BENZEEN:
YAJ TULUH YUM BEE BENZEENII UNE BUURAAD BHAD ODOO BUU LDAA
2012-04-16
Zochin:
Heden nasnaas ve bas hund surtal gargaad nas zagaad baisan sh. Tee toloh bolomj bn
2012-03-12
Луу:
БХЯ-наас генералуудад бэлэглэх хаус үнэтэй болсонтой уялдан....
2012-03-12
e n g l i s h - s o u r c e s . b l o g s p o t . c o m -АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ
2012-03-12
BENZEEN:
YAJ TULUH YUM BEE BENZEENII UNE BUURAAD BHAD ODOO BUU LDAA