Нийгмийн даатгалынхан урлаг спортоор өрсөлдөв
Монгол Улсад Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд энэ оныг “Даатгуулагч таны төлөө” жил болгон зарлажээ.
Ойн арга хэмжээний хүрээнд энэ сарын 9- 11-ний өдрүүдэд Нийгмийн даатгалын байгууллагын бүс, бүсээс шалгарсан багуудын урлаг, спортын арга хэмжээ зохиогдлоо. Урлаг спортын их наадамд нийт долоон бүсээс шалгарсан 22 байгууллагын 300 орчим авъяастнууд цуглаж хурд хүч авъяас чадвраараа өрсөлдөв.
Их наадмын спортын төрөлд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн спортын шилдгүүдээ шалгарууллаа. Харин өчигдөр урлагийн их наадмаа зохион байгуулж, бүс бүсээс шалгарсан 230-аад нийгмийн даатгалын авъяаслаг ажилтан албан хаагч ардын дуу, уртын дуу, найрал дуу, гоцлол дуу, гоцлол бүжиг, хамтлаг бүжиг, хөөмий, яруу найраг, гоцлол хөгжим зэрэг урлагийн олон төрлүүдээр өрсөлдлөө.
Нийгмийн даатгалын байгууллага энэ жилийн турш “Даатгуулагч таны төлөө” гэсэн уриан дор даатгуулагчдынхаа хүрээг тэлэх, тэдний эрэлт хэрэгцээнд тохирсон шуурхай, хэрэгцээт үйлчилгээг хүргэх, даатгалын хууль тогтоомжийг сурталчилах зэрэг олон арга хэмжээг төлөвлөөд байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ