Агаарын чанарын үзүүлэлтийг гаргажээ

img

Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас он гарсаар эхний хоёр сарын байдлаар  Увс аймгийн Баруунтуруун суманд 6.0 мм орсон байна. Энэхугацаанд өдрийн хамгийн дулаан  нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд хасах 7.4 хэм, хамгийн хүйтэн нь Завхан аймгийн Отгон суманд хасах 48.0 хэм хүрчээ. Харин салхины хурд Төв аймгийн Зуунмод суманд 21 м/с хүрсэн аж.   Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж Улаанбаатар хотын 13 дугаар хороолол орчимд 29 удаа, Хархорин захын орчимд 25 удаа, 32ын тойрог орчимд 16 удаа, Офицеруудын ордон орчимд 15 удаа, нэгдүгээр хороолол орчимд 12 удаа агаарын чанарын стандарт хэмжээнээс давсан аж.   Хүхэрлэг хийн хоногийн    дундаж агууламж Хархорин захын орчимд 29 удаа, 13 дугаар хороолол орчимд 28 удаа, 32-ын тойрог, Баруун дөрвөн зам орчимд тус бүр 24 удаа, Мишээл экспо, Офицеруудын ордон орчимд тус бүр 20 удаа, нэгдүгээр хороолол орчимд 15 удаа агаарын чанарын стандарт хэмжээнээс хэтэрчээ.   10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 32-ын тойрог орчимд 29 удаа, Хархорин захын орчимд 28 удаа, 13 дугаар хороолол орчимд 25 удаа, Баруун дөрвөн зам орчимд 19 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам орчимд 16 удаа, угаарын хий 32-ын   тойрог орчимд хоёр удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давжээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Б.Жигмэддорж:
Хоногт хэдэн удаа ажиглалт хийдгээ бичихгүй бол төдөн удаа давсан гэдэг нь мэргэжлийн бус хүмүүсд ойлгомжгүй байна. Харин төдөн өдөр гэвэл ойлгомжтой болохыг анхаарна уу.
2012-07-20
П.Наран зөв бич монгол хүн юм бол.
2012-03-13
... udaa davah bish harin ... dahin davah gej bich, aimaar yum.
2012-03-13
udaa gedeg ni uu gesen ug be
2012-03-12