Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 58 мянгад хүрэв

img

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өрхийн нийгэм, эдийн засгийн 2011 оны дөрөвдүгээр улирлын судалгааны дүнгээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 555.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 134.7 мянган.төгрөг буюу 32 хувиар нэмэгджээ.   Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2011 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 548.9 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 104.3 мянган төгрөгөөр  буюу 23.5 хувиар өссөн байна.   Харин энэ оны эхний хоёрдугаар  сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 58.4 мянга болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 19.9 мянган хүнээр буюу 51.6 хувиар өссөн үзүүлэлт юм.   Д.Цэцэг     Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi ajilgui gehdee burguulegui manai naiz nar ajilgui bugd burtguuleegui shuu dee ajilgiichuudiin too 200000 bgaa baihaa gadaadaas irj bgaa buh hun ajilgui bolj b.a shuu dee
2012-03-12