Манай улс дэлхийн 103 оронтой худалдаа хийжээ

img

Монгол улс 2012 оны эхний хоёр сард дэлхийн 103 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1469.3 сая ам.доллар, үүнээс экспорт 529.9 сая ам.доллар, импорт 939.3 сая ам.долларт хүрчээ.   Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 437.7 сая ам.доллар буюу 42.4 хувь, үүний дотор импортын хэмжээ 323.7 сая ам.доллар буюу 52.6 хувь, экспортын хэмжээ 114.1 сая ам.доллар буюу 27.4 хувиар өсчээ.   Экспортын 97.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, нэхмэл бүтээгдэхүүн, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SHS:
Яаанадаа яаана. энэ импорт экспортынхоо зөрөөг харчих. Бид ингээд хэрэглэгч орон байхаас залхдаггүй юм байхдаа. Бидэнд өөрчлөлт хэрэгтэй байна. Ингэж амьдрахгүй шүү хөө!!!
2012-03-13