
Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний хоёр сард 53.7 мянган хүн хамрагджээ.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 мянган хүн буюу 4.8 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 355.3 сая төгрөг буюу долоон хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Харин "Хүний хөгжил" сангаас энэ оны эхний хоёр сард 119 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.8 сая иргэнд олгосны 98.3 хувь нь 21 мянган төгрөг 0.9 хувь нь 70 мянган төгрөг, 0.8 хувь нь 10 мянган төгрөг бэлнээр авсан иргэд байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ