
Киевийн Печерийн шүүх Украйны Ерөнхий сайд асан Ю.Тимошенкод 7 жилийн хорих ял өгсөн. Түүнийг 2009 оны эхээр ОХУ-тай хийсэн хийн хэлэлцээрт гарын үсэг зурахдаа эрх үүргээ хэтрүүлсэн гэсэн хэргээр ялласан юм.
Тэгвэл ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров шүүхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Хууль ёсоор хийгдэж, одоо үйлчилж байгаа хийн гэрээний төлөө Ю.Тимошенког шүүнэ гэдэг байж болохгүй зүйл” хэмээн мэдэгдсэн юм. Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин “Орос, Украин улсуудын хооронд байгуулсан хийн хэлэлцээрийг тодорхойгүй байдалд оруулна гэдэг нь аюултай бөгөөд үр бүтээлгүй ажиллагаа” хэмээн мэдэгдэж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ