
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ архинаас татгалзаж, цагаан сүүгээ өргөж амьдаръя хэмээн уриалсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн эл уриалгыг орон даяар хэрэгжүүлэх “Архигүй Монголын төлөө” аяныг танилцуулахаар Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа Булган аймгийн Хутаг-Өндөр, Баян-Агт, Булган, Бугат сумдад ажиллаж байгаа юм.
“Архигүй Монголын төлөө” аяныг Булган аймгийн Баян-Агт сумынхан дэмжиж төрийн албан хаагчид ажлын цагаар архи согтууруулах ундааг хэрэглэхээсээ татгалзжээ.
Сумын Засаг дарга Л.Эрдэнэбилэг энэ уриалгыг дэмжиж, хэрэгжүүлэхийн тулд төрийн албанд ажиллаж буй эрчүүдтэй гарын үзэг зурж гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээ зөрчсөн хүмүүст холбогдох арга хэмжээг авч байхаар болжээ. Цаашид найр, наадмыг архигүйгээр тэмдэглэж, нутгийн брэнд болсон айргаа сөгнөж байхыг ард иргэддээ уриалсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ