
Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах/НААС/ 2 дахь төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд “Ахуйн үйлчилгээний төв” ашиглалтад орлоо.
Тус дүүргийн 9,10,25 дугаар хорооны 500 гаруй айл өрхийн иргэдэд халуун ус, саун, массаж, үсчин, гоо сайхан, хими цэвэрлэгээ, интернет төв, хөнгөн зуушаар үйлчлэх энэхүү төвийг Японы нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар байгуулжээ. Одоо энд нийт 12 хүн ажлын байртай болж, иргэдэд нэг дороос чанартай үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна. Цэвэр усны төвийн шугамд холбогдсон, бохир усны 30 м.куб багтаамжтай цооног бүхий ахуйн үйлчилгээний төвийн барилгыг “Тэрхийн Ундраа” ХХК барьж гүйцэтгэжээ.
НААС 2 дахь төслийн хүрээнд энэ онд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд мөн ийм төв, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд цэвэр усны шугаманд холбогдсон найман халуун усны газрыг байгуулаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ