Малын бүртгэл мэдээлийн нэгдсэн санг нэвтрүүлэх сургалт эхэллээ

img

Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн программ хангамжийг туршин суурилуулах нэвтрүүлэх тухай сургалт өчигдөр ХХААХҮЯ-нд эхэлжээ.   Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн программ хангамжийг суурилуулснаар Монгол Улсад үржүүлж байгаа малыг ялган тэмдэглэх, малын удам, шим, үржил, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг бүртгэлд авах, шилжилт хөдөлгөөнийг хянах, бүртгэлийн анхан шатны өгөгдлийг мэдээллийн нэгдсэн санд бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.  Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхийн тулд тухайн төрлийн малд тодорхой ялгах тэмдэглэгээг заавал хийсэн байх ажээ.   Түүнчлэн ялгах тэмдэглэгээг тухайн малын биед сөрөг нөлөөгүй, зориулалтын аль нэгэн төрлийн ялгах тэмдэглэх хэрэгслийг байршуулах замаар хийх юм байна.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ