Нийслэлийн зам засварын ажил ирэх сард эхэлнэ

img

Улаанбаатар хотын хэмжээнд барих зам засвар, шинэчлэлийн ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн зам засварын ажил ирэх дөрөвдүгээр сараас эхлэхээр болжээ. Тухайлбал, Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэл 13.7 км авто зам, Нисэхийн товчооноос Биокомбинат, Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийг гүйцэтгэнэ. Баянгол дүүргийн хорооллын доторх 2.6 км авто замын шинэчлэлт, мөн Налайх дүүргийн III хорооны 0.5 км авто замын засвар шинэчлэлт, Сонгинохайрхан дүүргийн Буяны 2.8 км, Сүхбаатар дүүргийн Бэлхийн таван километр, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа хүртэлх таван км автозамын ажлыг тус тус гүйцэтгэх юм байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

good:
sain bna. ter zamuud ch mashin btugai hun yavahiin argagui bolson. Harin hurdan hiij hurdan duusgaasai. Ehleh gej jil hiij bna gej jil bol bolbol ch....
2012-03-14
Зочин:
Хотын төвийн гамшиг болсон замуудаа эхний ээлжинд засмаар юм.Офицеруудын ордноос зүүн 4 зам,сансар орчимын зам,сансарын тунелээс ТИС-ийн уулзвар хүртэл,1-р хорооллын зам гэх мэтийн гамшиг болсон замуудаа яах болж байна.
2012-03-13