“Хонконг хөрөнгө босгох төв болох нь”

img

Хонконгийн Сентиллион компани Монголын Гадаадын хөрөнгө оруулалтын газартай хамтран “Хонконг хөрөнгө босгох төв болох нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Уг хуралд оролцох компаниуд ямар нэгэн мөнгө төлөхгүй аж. Хонконг дэлхийн шинэ санхүүгийн төв хэмээн яригдаж, дэлхийн олон улсын компаниуд хонконгоос мөнгө босгохоор ажиллаж буй. Тэр хэрээр монголын шинэ тутам хөгжиж буй уул уурхайн компаниуд ч бас Хонконгийн хөрөнгийн биржийг зорихыг эрхэмлэх болсон билээ. Хэлэлцүүлэг ирэх дөрөвдүгээр сарын 26-ны өдөр “Blue sky tower” зочид буудалд болох бөгөөд Хонконгийн хөрөнгийн биржийн ахлах менежерүүд болон хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн зөвлөхүүд оролцох юм байна. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ