Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгджээ

img

Үндэсний статистикийн хорооны мэдээлсэнээр энэ оны хоёрдугаар сарын эцэст аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 5706.2 тэрбум төг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 58.6 тэрбум төг буюу 1.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2179.9 тэрбум төг буюу 61.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Ийнхүү банкны системийн хэмжээгээр олгосон зээлийн хэмжээ өссөн ч хугацээ хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл ч мөн өссөн байна. Энэ үзүүлэлт хоёрдугаар сарын эцэст 176.3 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 102.5 тэрбум төгрөг буюу 2.3 дахин, өмнөх оны мөн үеийнхээс 63.7 тэрбум төгрөг буюу 56.6 хувиар өсчээ. Гэхдээ чанаргүй зээлийн хэмжээ өмнөх нэгдүгээр сарынхаас нэг хувь, өмнөх оны мөн үеийнхээс 37.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт зээлийн хэмжээ ихсэхийн хэрээр чанаргүй зээлийн хэмжээ буурч байгаа нь банкны салбарын зээл олголт, эргэн төлөлт хэвийн явагдаж байгааг илэрхийлж байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

teneg:
buursan yumuu ussun yumuu naadahia neg mergejliin huneer bichuuleech sain ch geh shig muu ch geh shig yostoi teneg
2012-03-13