
Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр 2012 оны эхний хоёр сард аюулт үзэгдэл, осол гэмтлийн улмаас 716 удаа гарч, 30 хүн амь насаа алдаж, 0.4 мян.толгой мал, тэжээвэр амьтан хорогджээ.
Мөн объектын түймэр 686 удаа, бичил уурхай, нурангины осол найман удаа, химийн хорт бодистой холбоотой ослын дуудлага таван удаа, гол, нуурын усанд унасан осол дөрвөн удаа, мал, тэжээвэр амьтны галзуу өвчин гурван удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2012 оны эхний 2 сард 1.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж.
Түүнчлэн энэ оны эхний хоёр сард улсын хэмжээнд том малын зүй бус хорогдол 61.0 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 73.4 мян.толгой буюу 54.6 хувиар буурсан байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр авч үзвэл адуу 3.1 мянга, үхэр 6.1 мянга, тэмээ 87, хонь 22.4 мянга, ямаа 29.3 мянга байжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ