
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр энэ жил нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болон цаг үеийн асуудлуудын талаар төвийн зургаан телевизэд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.
Түүнчлэн энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Олон улсын хөрөнгө оруулалтын чуулган 2012” зөвлөлгөөн, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад хөрсний ус ашиглах, метро барих техник эдийн засгийн үндэслэлүүдээ санал болгоно гээд бүхий л чиглэлээр сэтгүүлчдийн сонирохсон асуултанд хариулт өгсөн байна.
Мөн нийслэлчүүдийнхээ ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан, 50 минут үргэлжлэх уг ярилцлагаар 100 мянган айл орон сууцны хөтөлбөр, гэр хорооллыг барилгажуулах төлөвлөгөө, нийслэлийн зам засвар, сургууль, цэцэрлэгийн байр шинээр барих зэрэг бүхий л сонирхосон асуудлаараа хариулт авах боломжтой аж.
Тиймээс хотын даргатай хийсэн “Хот ба сэтгүүлч” ярилцлагыг өнөөдөр UBS телевиз 19.05 цагт , ТВ5 телевиз 20.10 цагт, NBS телевиз 20.10 цагт, С1 телевиз 18.30 цагт, МҮОНТВ 21. 30 цагт, NTV телевиз 23.00 цагт тус тус хүлээн авч үзээрэй.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ