Улаан-Үдийн эрүүл мэндийн газрын төлөөлөгчид манай улсад айлчилж байна

img

Улаанбаатар хотноо 12-14 ны өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын урилгаар Улаан-Үд хотын Засаг Даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга И.И Зураев тэргүүтэй Эрүүл мэндийн газрын төлөөлөгчид албан ёсны айлчлал хийж байна.   Айлчлалын үеэр төлөөлөгчид Нийслэлийн Эрүүл мэндийн газрын  бүтэц үйл ажиллагаатай танилцан, “Эх, нярайн эндэгдэлийг бууруулах асуудал” зөвлөлдөх уулзалтанд оролцож байгаа юм.   Мөн нийслэл болон Улаан-Үд хотын Эрүүл мэндийн газруудын хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ