Саддам Хусейны хөшөөний хэсэг үнэд хүрнэ
Иракийн нийслэл Багдад хотын төвд сүндэрлэж байсан Саддам Хусейны алдартай хөшөөний өгзөг хэсгийг нэгэн америк цэрэг дайны үеэр авч, эх орондоо авчирсан ажээ. Тэрээр одоо хөшөөний энэхүү хэсгээ үнэ хүргэн зарахаар дуудлага худалдааны төвд хандсан гэнэ.
Найжел Эли хэмээх тэрхүү америк цэрэг Саддам Хусейны хөшөөг буулгах үед дэргэд нь байж таарчээ. Тэрээр хөшөөнөөс дурсгал болгон жижиг хэлтэрхийг авахыг хүссэн ч 60 см/квадрат том хэсгийг өгсөн нь хөшөөний өгзөг байж таарсан юм байна.
“Би жижигхэн хэлтэрхий аваад халаасалчихья. Ирээдүйд дурсгалтай гэж бодсон юм. Гэтэл надад 60 см томыг өгчихсөн. Би тэрхүү хөшөөний хэсгийг эх орондоо авчрах гэж их зам туулж, багагүй мөнгө үрсэн. Тиймээс одоо үнэтэй зарна аа” гэж Найжел Эли ярьж байна. Найжел Эли Америк руу хөшөөг ачуулахын тулд том чемодан авч, түүндээ хийгээд 500 ам.доллар ачааны мөнгө гэж төлсөн юм байна.
Дуудлага худалдааны төвийнхөн Саддам Хусейны алдартай хөшөөний тэрхүү хэсгийг өндөр үнэ хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа гэнэ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ