"Залуу жанжин" Ж.Лхагвасүрэнгийн хөшөөнд цэцэг өргөнө

Түүхэнд “Залуу жанжин” нэрээр мөнхөрсөн БНМАУ-ын баатар, хурандаа, генерал Ж.Лхагвасүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойд зориулж, түүний амьдрал, түүхийг харуулсан баримтат кино хийж байгаа юм байна. Тэрбээр 27-хон насандаа хурандаа, генерал болсон анхны хүн юм. Түүнийг Халх голын дайнд Монголын армийг командалж байсан, ялангуяа цэргүүдийн дунд ухуулга явуулж, эх орноо хайрлан хамгаалах ухамсрыг нийгэмд төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Тэгвэл “Залуу жанжин” Ж.Лхагвасүрэнгийн 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний нээлт өнөөдөр болно. Тодруулбал, 11.00 цагаас “Орчлон” сургуулийн өмнө байх Ж.Лхагвасүрэнгийн хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаагаар эхэлнэ. Мөн түүний амьдралаас сэдвэлсэн киноны нээлт наадмын үеэр болох ажээ.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ