Уул уурхайн ханган нийлүүлэлтийн форум нээлтээ хийнэ

img

Эрдэс баялаг уул уурхайн бирж “Miner & Supplier 2012”  уул уурхайн ханган нийлүүлэлтийн форум өнөөдөр  Чингис хаан зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэхүү форум нь Монгол Улсын ханган нийлүүлэлтийн салбарт ажилладаг бүх компаниудыг хамардаг цорын ганц форум билээ. Энэ удаагийн форум нь “Эко Уурхай-Тогтвортой Хөгжил” уриан дор явагдах юм байна. Энэхүү форум улс орны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, ханган нийлүүлэгч болоод уул уурхайн бизнесмэнүүдийн хоорондын бизнесийн уялдаа харилцааг нэмэгдүүлэх зэрэг асуудлын хүрээн зохион байгуулагдах ажээ. С.Заяа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ