Өнөөдөр болох зарим үйл явдал

img

”Шударга өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрх” сэдэвт уулзалт ”Чингис” зочид буудалд болж байна. 12.00 цагт Сэлэнгэ аймгийн Засаг дарга, МҮЭХ холбоо нийгмийн хариуцлагын чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. ЭМЯ-ны Мэдээлэл сургалтын төвийн Б танхимд 11.00 цагт “Эрүүл хүүхэд” аянд зориулсан хэвлэлийн хурал болно. БСШУЯ-ны 401 тоотод “Яамдын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх” сэдэвт семинар 09.00 цагт болно. Семинарыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нээнэ. ХХААХҮЯ, ХААИС хамтран зохион байгуулж буй “Мал аж ахуйн үйлдвэрлэл XXI зуун” онол үйлдвэрлэлийн бага хурал ХААИС-ийн хурлын зааланд 10.00 цагт эхэлнэ. 10.30 цагт УИХ-ын гишүүн Я.Батсуурь, П.Алтангэрэл нар Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийнэ. Мөн 12.00 цагаас тус танхимд АН-ын бүлгийн ахлагч, дэд ахлагч нар хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ