Нийслэлд 2587 албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ

img

Нийслэлийн хэмжээнд 2012 оны хоёрдугаар сарын 15-ны дотор  нийт 2587 албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгчээ.   Үүнд төрийн захиргаа, төрийн тусгай ангиллын  болон нийслэлийн өмчит, нийслэлийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнууд, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар багтдаг.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Авлигатай тэмцэх газартай хамтран Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 18 агентлагийн 730-н албан хаагчдад  хөрөнгө орлогын мэдүүлгээ хэрхэн бөглөх талаарх сургалтыг явуулсан бөгөөд байгууллага бүрт хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий нийт 33 албан тушаалтныг томилон ажилуулж байна.   Эдгээр эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагааны тайлан, үнэлгээний хуудсыг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэстэй хамтран дүгнэж, найман албан хаагчийг нийслэлийн Засаг даргын захирамжаар өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа. Өргөмжлөлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан нар гардуулж өгчээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ