“Miner & Supplier” форум эхэллээ

img

Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Эрдэс баялаг уул уурхайн бирж ТББ хамтран Монголын уул уурхайн салбарын ханган нийлүүлэлтийн бодлогын асуудлыг хэлэлцэх “Miner & Supplier” форум өнөөдөр Чингис хаан зочид буудлын хурлын танхимд эхэллээ.   Хоёр өдөр үргэлжлэх тус форумын үеэр  Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт, Сайншандын Аж үйлдвэрийн Парк зэрэг үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын талаар ярилцана. Мөн дээрх компаниудын үлй ажиллагааг дэмжсэн Ханган нийлүүлэлтийн цоо шинэ салбар үүсч байгаа тул монголын компаниуд, монголын үйлдвэрлэгчид хэрхэн зохицож ажиллах вэ? Гадны хөрөнгө оруулалттай компаниудын шаардлагад хэрхэн нийцэж ажиллах, нөгөө талаас уул уурхайн компаниуд үндэсний компаниудыг дэмжих гэсэн хоёр талын харилцан буултыг хэлэлцэх юм байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ