
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн Ажлын Албаны орчин бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс , “Тамир-ЭМ” үйлдвэрлэл, “Ирвэс-Интертрэйд” ХХК-нхан Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн жорлон, муу усны нүхийг ариутгах халдваргүйтгэх төслийн хэрэгжилтийг талаар хэлэлцжээ.
Хуралд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд, Хотын ерөнхий менежер. Ч.Бат болон Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Шинжлэх ухааны академийн химийн хүрээлэнгээс төлөөлөгчид хуралд оролцож мэдээлэл өгсөн байна.
Орон нутгаас иргэд олноор шилжин суурьшиж байгаа нь хөрс, усны бохирдолд ихээр нөлөөлж байгаа юм.
Нийт хүн амны 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч, 180,000 гаруй бохирдолын цэгээс тухайн газрын хөрс, ус, агаар бохирдож байна. Үүнээс гарах арга замд энэхүү төсөл хэрэгжиж байгаа юм байна.
Сүүлийн үед хөгжингүй орнууд ЭМ технологийн органик хаягдлыг дахин боловсруулж, хөрс болон агаарын бохирдлыг арилгахад өргөнөөр хэрэглэж экологийн тулгамдсан асуудлыг шийдэж байна. Үүний адилаар Тамир-ЭМ үйлдвэрлэл, Ирвэс-Интертрэйд ХХК таван төрлийн бэлдмэл гаргаж 280 гаруй гэр хорооллын айл өрхөд туршилт хийсэн нь иргэдэд ашиг тусаа өгч эхэлсэн талаар ярьж байлаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ