Европын холбоо Укрианы удирдлагыг буруушаав

img

Европын холбоо Укриан улсад хандан Юлия Тимошенког яллаж буйд дургүйцлээ илэрхийлжээ. Юлия Тимошенкод Киевийн шүүхээс долоон жилийн ял ихээхэн хэмжээний мөнгөн торгууль оногдуулаад байгаа юм. Европын холбооны гадаад харилцааны төлөөлөгчийн мэдэгдэлд дурдсанаар бол Юлия Тимошенког улстөрийн хэргээр шоронд хорих нь хэт түргэдсэн улстөрийн зорилготой үйл ажиллагаа бөгөөд энэ шийдвэрээ харгалзан үзэхгүй бол Укриан улстай байгуулсан Европын холбооны эдийн засгийн гэрээ хэлцлүүдийг зогсоох болно хэмээжээ. Мөн Укриан улсын төр засаг ардчилал, хүний эрхийн гол шинж чанаруудыг уландаа гишгэж, дарангуйллын зам руу чиглэж байгаад Европын холбооны томоохон гүрнүүд сэтгэл дундуур байна хэмээсэн ажээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ