Гурван үеийн төлөөлөгчдийн уулзалт цэнгүүн боллоо

img

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 91 жилийн ойд зориулсан нийслэлийн иргэдийн гурван үеийн төлөөлөгчдийн уулзалт цэнгүүнийг өчигдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Гурван үеийн уулзалтыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Б.Баатарзориг нээж үг хэлсэн.   Тэрээр  хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулж яваа Зэвсэг хүчний 011, 012, 013 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын шагналыг гардуулсан. Мөн энэ онд 18 нас хүрч Монгол улсын үндсэн хуулиар эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах насанд хүрсэн иргэдэд цэргийн үүрэгтний үнэмлэх олгосон. Тухайлбал, Баянгол дүүргийн иргэн А.Дашням, Баянзүрх дүүргийн Б.Пүрэвбат нарын долоон залуу цэргийн үүрэгтний үнэмлэхээ гардан авсан.   Мөн энэ адар Зэвсэгт хүчний 91 жилийн ойд зориулж ахлах ангийн сурагчдын дунд “Монгол цэрэг” зохион бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдын шагналын гардуулж өглөө.   Монгол цэргийн талаар хамгийн сайн бичсэн нь Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч П.Тэнгис байсан. Харин Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн сурагч Т.Эрболд удаалжээ. “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 91 жилийн ойд зориулсан нийслэлийн иргэдийн гурван үеийн төлөөлөгчдийн уулзалт цэнгүүн Улаанбаатар чуулгын тоглолтоор үргэлжилсэн юм.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ