Нүүрэндээ гивлүүртэй бүсгүйг нисэхийг хоригложээ
Southwest Airlines агаарын нислэгийн компанийн зорчигч тээврийн нэгэн онгоц нүүрэндээ гивлүүртэй мусульман бүсгүйг онгоцноосоо буулгасан нь багагүй шуугиан дэгдээгээд байна. Мусульман бүсгүй Сан-Диегогийн нисэх онгоцны буудал дээр онгоц хөөрөхөөс хэдхэн минутын өмнө ирж, тасалбараа үзүүлэн дотогш нэвтэрчээ. Тэрээр хэн нэгэнтэй утсаар ярихдаа “Би явах боллоо” гэж хэлснийг нь онгоцны үйлчлэгч “шийдсэн” хэмээн сонсоод тун аюултай этгээд хэмээн багийнхандаа мэдээлсэн нь бүсгүйг онгоцноос яаралтай буулгахад хүргэсэн байна.
Ирим Ирум Аббаси хэмээх тэрхүү мусульман бүсгүй тухайн үед сургуулийнхаа шалгалтандаа амжихаар яаран нисэхээр шийдсэн ч ийнхүү саад болсонд гомдол гаргажээ. Нөхцөл байдлыг тайлбарласны дүнд дараагийн нислэгт бүсгүйг суулгасан байна. Харин бүсгүй шалгалтандаа хоцорсныхоо хохирлыг нислэгийн компаниар гаргуулна гэж шаардаж эхэлжээ. Түүний өмгөөлөгч энэ талаар “Хэрвээ шаргал үстэй, цэнхэр нүдтэй бүсгүй байсан бол түүнд ингэж хандахгүй байсан...” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ