Арцсуурь дахь гаалийн хороо “хаалгаа нээв"

img

Гаалийн байгууллага үүсч хөгжсний 100 жил, Завхан аймагт гаалийн хороо байгуулагдсны 100 жилийн ойг угтан Арцсуурь дахь гаалийн хороо хил, хяналтын байгууллагын хамтын ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалга” өдөрлөг зохион байгуулжээ.   Тус өдөрлөгийг Арцсуурь дахь гаалийн хороо, Хилийн шалган нэвтрүүлэх алба болон Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран зохион байгуулсан аж. Өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан таниулах, хяналт шалгалтанд ашиглаж буй эрхзүйн актуудыг үйлчлүүлэгчдэд  нэг мөр ойлгуулах  хилээр нэвтэрч буй зорчигчдод хууль тогтоомжуудыг сурталчлах өргөн хүрээтэй ажил болж өнгөрчээ.   Арцсуурь дахь гаалийн хороогоор үйлчлүүлдэг 200 орчим зорчигч, гадаад худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага оролцсон бөгөөд нийт 10 төрлийн 250 гаруй гарын авлага материал тарааж, эхний өдөр 87, дараагийн өдөр 112 үйлчлүүлэгч тус өдөрлөгт оролцсон байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ