
Нийслэлийн иргэдийн хавар, зуны улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махны худалдааг эхлүүлээд гурав дахь жилийн нүүр үзэж байна. Нөөцийн махны хувьд зах зээл дэх махны үнээс хямд байх гэсэн бодлогыг баримталж ирсэн.
Харин энэ жилийн хувьд нөөцийн махны үнийг байгаа 2600-3700 төгрөгөөр худалдаалж эхэлсэн юм. Гэвч нөөцийн мах бэлтгэгч 23 компанийн зүгээс цагаан сарын дараа энэ үнэд өөрчлөлт оруулна гэж мэдэгдсэний дагуу нөөцийн махыг 4100- 5500 төгрөгөөр худалдаалж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээлж буй.
Учир нь энэ жил нөөцийн 12 мянган тонн махыг бэлтгэхэд дээрх компаниуд 45-50 тэрбум төгрөгийг гаргаж бэлтгэсэн ч энэхүү махыг жижиглэн үнээр зарахад зардал их гардаг бөгөөд хонины нэг кг мах бэлтгэхэд бүх өртөг зардал нь 3729 төгрөг болдог аж.
Гэтэл зах зээлд нийлүүлэхдээ 3200 төгрөгөөр худалдан алдагдалд орж байгаа бол нөөцийн мах бэлтгэхэд нь улсаас зориулж олгодог мөнгө нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй аж. Тиймээс нэг кг хонины мах 5100, үхрийн мах 5500, ямааны мах 4100 төгрөгөөр тус тус борлуулах гэнэ.
Харин нөөцийн махны чанарын хувьд энэ оны мах харьцангуй сайн байгаа ч иргэдийн хэрэгцээг 100 хувь хангаж чадахгүй байгаа. Уг нь энэ жилийн нөөцөнд 12 мянган тонн мах бэлтгэсэн ч иргэдийн хэрэгцээ шаардлага, зах зээл дэх махны үнийг өсөлтөөс хамааран дахин 15 мянган тонныг нэмж бэлтгэхээр төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар 18 аймгийн ЗДТГ мах бэлтгэлийн ажлыг гүйцэтгэж, нийслэлд нийлүүлэхээр ажиллаж байна. Нэмэлтээр бэлтгэж байгаа нөөцийн махыг энэ сарын 20-оос эхлэн худалдаанд гаргах юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ