Ногоон нийслэл-бидний ирээдүй” зөвлөлдөх уулзалт болно
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид болон бизнес эрхлэгчдийн хамтарсан “Ногоон нийслэл-бидний ирээдүй” зөвлөлдөх уулзалтанд болох гэж байна.
Энэ сарын 27-нд Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхимд болох уг уулзалтын зорилго нь Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, зорилтыг олон нийтэд хүргэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, Нийслэлчүүдийн экологийн боловсролыг дээшлүүлэх сургалт зохион байгуулахад чиглэж байгаа аж.
Зөвлөлдөх уулзалтад Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн ЗДТГ, ТҮК-ууд, Дендрарий /Мод үржүүлгийн газар/, Цэцэрлэгжилт ХХК, Бизнесийн төлөөлөл (ойжуулалт, мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлт эрхэлж буй болон бусад) оролцох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ